2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулсан Монгол улсын түүхийн хичээлийн шалгалтад нийт 772 шалгуулагч бүртгүүлснээс 623 буюу 80.7% нь шалгагдаж, 19.3% нь шалгалтад хамрагдсангүй. Шалгалтад хамрагдаагүй 149 шалгуулагчийн 4 нь шалгалт эхлэх цагаас хоцорч, 145 нь огт ирээгүй байна. Англи хэлний хичээлийн шалгалтад нийт 11111 шалгуулагчаас 10486 буюу 94.4% нь шалгагдаж, 5.6% нь хамрагдсангүй.