Цаг үеийн мэдээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээж байгаа билээ. Энэ үеэр Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Гандантэгчэнлин хийд халдварт өвчин гарахаас өмнө сүсэгтэн олны хүсэлтээр хурал номын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ хар үрэл буюу уламжлалт эмийн жорыг тусгайлан лам хуваргууд гаргаж, таван удаа бүтээсэн. Нэг удаагийнхад нь 100-гаас дээш үрлийг үйлдвэрлэсэн. Зорилго нь халдварт өвчинтэй тэмцэж буй эмнэлгийн байгууллагын ажилтнуудыг хамгаалах, цагдаа нар, онцгойгийнхонд хамгийн түрүүнд хүргэхээр зорьсон. Өнөөдрийг хүртэл хар үрлийг тусгаарлалтад ирж байгаа хүмүүс болон  эмч ажилчдын аюулгүй байдлыг хамгаалахаар өгч байгаа. Олон жилийн өмнөөс судлагдаж, батлагдаж ирсэн зүйл. Авахыг хүссэн бүх хүмүүст үнэгүй тараасан” гэдгийг хэлэв.

Нагбу гүжор буюу “Есөн харын найрлага” хэмээх үрлийн ач тус

Энэхүү үрэлд есөн чухал эмийн зүйлсийн найрлага орох бөгөөд Манал Бурханы үүднээс бясалгаж Манал Бурхан, Язгуурын гурван бурхан, Дамдин Янсан буюу Хаянхирваа Бурхан, Дүзичилва (арван догшидын нэг), Бурнабадра (найман Намсрайн нэг Ганвасанбуу), Махадэва тэнгэр, Ямандага Бурхан тэргүүтний тогтоол тарнийг урин уншин дээрх бурхан сахиус нугуудын мөн чанартай болгон адислан бүтээнэ.Нагбу гүжорын биедээ авч явах, утах, зүүх зэргийг үйлдсэнээр 360 адаар шалтаглагдсан халдварт хижиг өвчин тэдгээрээс сахин хамгаална.Түүнчилэн эмийн номонд үүнийг 1) лусын хорлолоос сахих, 2) савдаг буюу газрын эзний хорлолоос сахих, 3) догшин өвчинүүдээс хамгаалах, 4) боом, сахуутах зэрэг амьсгалын гаралтай өвчин болон харшлалаас хамгаалах, 5) нялхасын арван таван их адаас хамгаалах, 6) шарыг судлаар гүйлгэх, 7) ходоод ба гэдэсний шарыг арилгах, 8) бузраас үүдэлтэй гэдэс базлах, гүйлгэх, цанх татах өвчнийг амарлуулах, 9) салхин цэцэг буюу улаан ба цагаан бурхан өвчнүүдийг анагаах зэрэг олон ач тустай хэмээн бичсэн байна.Үүнийг хэрэглэхэд анхаарах зүйлүүд:Хаанаас хэн гаргасан зэрэг гарал үүсэл нь тодорхой (хуурамч биш) үрлийг хэрэглэнэ

Агаар болон үнэр нэвтрэх зүйлээр гадуур нь уутлаад зөвхөн хүзүүндээ зүүж хэрэглэнэ.

Долоох, идэхийг онцгой хориглоно!!!

Жирэмсэн эхчүүд болон нялх хүүхэд зүүхгүй!

Биедээ зүүх болон үнэрлэх үед таагүй мэдрэмж төрвөл цаашид хэрэглэхгүй.

Хүзүүндээ зүүж уутны гаднаас өдөрт богино хугацаагаар 2-оос 3-н удаа үнэрлэнэ.

Биедээ зүүхдээ боломжтой бол чээжнийхээ дээд хэсэгт, хувцасныхаа дотор талд, биеийг нухах зэргээр өөртөө саад болохгүйгээр зүүнэ.

Гадуур нь даавуугаар боож, нялх балчир хүүхэд хүрэхээргүй хуурай газар хадгална.

Түүнчилэн Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох газруудаас гаргасан заавар зөвлөмжийг сайтар мөрдөж амны хаалт зүүх, гараа тогтмол угааж ариутгах зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг байнга авна уу.

Таны сурталчилгаа