БОАЖ-ын сайдаар томилогдсон Д.Сарангэрэл БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатаас тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо.
Тамга хүлээлцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, амжилт хүслээ. Тэрбээр “Н.Цэрэнбат сайд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлд баримталсан бодлого, шийдвэрийг үр дүнд хүргэхийн төлөө баг хамт олны хамт бүхий л боломж нөхцлөө дайчилж маш сайн ажилласан. Шинэ Засгийн газрын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Д.Сарангэрэл болон БОАЖЯ-ны хамт олонд ажлын өндөр амжилт хүсье” гэв.
БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат шинэ Засгийн газар, БОАЖ-ын сайд Н.Сарангэрэлийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Өнгөрсөн хугацаанд Н.Цэрэнбат сайд салбарынхаа олон асуудлыг шийдсэнийг Засгийн газарт хамтран ажиллаж байсны хувьд мэднэ. Үлдсэн ажлуудыг цаашид та бид хамтран хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.