Цаг үеийн мэдээ

Баяр амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос 230 мянга орчим тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд гарсан ба өмнөх оны мөн үeтэй харьцуулахад  50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нийслэл хот руу чиглэх хандлагатай байгаа  тул тэдний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн онцгой комиссын даргын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тушаал гарч Нийслэлийг тойрсон шалган нэвтрүүлэх товчооноос гадна нэмэлтээр 6 цэгт буюу Багахангай дүүргийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4-р зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүрэг Хонхор, Хан-Уул дүүрэг Кувейтийн уулзвар, СонгиноХайрхан дүүрэг Эмээлтийн /Шар хөтөл/-ийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод Онцгой байдлын газартай хамтарсан хяналт шалгалтын пост 24 цагаар ажиллаж байна.

Таны сурталчилгаа