Цаг үеийн мэдээ

Ойрын 2 хоног ихэнх нутгаар, ялангуяа говийн бүс нутгаар +37 градус хүрч халах тул наршихаас сэргийлэхийг зөвлөж байна.

7 сарын 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 25-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим бороо газраар  орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 

Урьдчилан сэргийлэлт :

Амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэд халуун нар төөнөж байгаа энэ үед наршихаас сэргийлэхдээ дараах арга хэмжээг авна.

Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх

Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх

Шингэн ус сайн уух

Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх

Илрэх шинж тэмдэг:

Бие суларч тамир тэнхээ алдах

Толгой эргэж, өвдөх

Биеийн халуун нэмэгдэх

Цээж багтран амьсгаа цухалдах

Царайны өнгө цонхийж цайх,

Бөөлжис хүрч, дотор муухайрах

Хөлс гарах нь багасах/ ихсэх/

Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах

Авах арга хэмжээ:

Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах, / Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт /

Бүлээн шингэн уулгах / чихэртэй ус, цэвэр ус /

Хүйтэн жин тавих

Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/

Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.

Бусад нутгийн цаг агаарыг эндээс http://tsag-agaar.gov.mn/forecast_cities

Таны сурталчилгаа