Цаг үеийн мэдээ

Хууль зүй, дотоод хэргийн  яам нь харьяа 12 агентлаг, байгууллагатай бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар одоогоор 10 агентлаг, байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, албан хаагч нартай уулзаж, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгөөд байна.

Тэрээр /2020.07.21/ өчигдөр Цагдаагийн ерөнхий газрийн харьяа Дотоодын цэргийн штаб, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтаар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын сацуу Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2021 оны төсвийн тодотголд тусгах санал хүсэлтийг сонсох, цаашлаад алба хаагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлоод салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын баримт бичигт тусгах, албан хаагчдын нийгмийн асуудлыг шударга, хүртээмжтэй шийдвэрлэх чиглэлээр анхааран ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйн өндөр шаадлагатай ажиллах, санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй зохион байгуулах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг бодлогын болон үндсэн чиг үүргийн талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын төгсгөлд дээрх агентлаг, байгууллагын албан хаагчдын санал, хүсэлтийг сонсож, ажлын амжилт хүслээ.

Таны сурталчилгаа