Хуульзүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Баасандоржийг томиллоо.
Б.Баасандорж нь 1979 онд төрсөн.
МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн.
Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр.
2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.
2018 оноос УБЕГ-ын даргаар, 2020 оны дөрөвдүгээр сараас СЕХ-ны орон тооны бус гишүүнээр ажилласан.