Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг томилжээ.
Т.Гантулгын намтар
Төгссөн сургууль:
1985 – 1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, Түүх нийгмийн багш
1997 – 2000 онд МУИС-ийн докторантур, Улс төр судлаач
2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академи, Эрх зүйч
Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор, PhD
АЖЛЫН ТУРШЛАГА
1983 – 1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч
1990 – 1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
1994 – 2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал
2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх
2007 – 2009 онд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
2009 – 2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
2013 – 2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
2016 оноос Эрчим хүчний дэд сайд
Гадаад хэлний мэдлэг : Англи, Орос
Шагнагдсан байдал:
2001 онд Алтангадас одон
2008 онд Байгаль орчны тэргүүний ажилтан цол тэмдэг
2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
2011 онд Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан
2011 онд Монгол Улсын Засгийн Газрын хүндэт өргөмжлөл