Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг эхлээд Мак евро блок, цонхны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Өдөрт 900м3 блок үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр өнөөдрийн байдлаар 107,000м3 блок үйлдвэрлэсэн байна. Барилгын салбарын ханган нийлүүлэлтийн 66 хувийг дангаараа ханган ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн нөөц хангалттай түвшинд байгаа гэж үйлдвэрийн ажилтнууд нь хэлж байна.