Цаг үеийн мэдээ

2020.07.24 БААСАН ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр

Үс засуулбал : Бие эрхтний хүч сайжирна

Наран ургах, шингэх : 05.19 - 20.38 

Барилдлага : Түлэх 

Шүтэн барилдлага: Сансар

Суудал : Гал 

Аргын тооллын 7 сарын 24. Сугар гараг. Билгийн тооллын 4. Бага морь одтой шар луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохилтой.