Цаг үеийн мэдээ

2020.07.25 БЯМБА ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын таван шар мэнгэтэй шарагчин могой өдөр 

Үс засуулбал : Эд мал арвижна 

Наран ургах, шингэх : 05.20 - 20.37

Барилдлага : Үл тохирох 

Шүтэн барилдлага : Төрөхүй 

Суудал : Шороо

Аргын тооллын 7 сарын 25. Санчир гараг. Билгийн тооллын 5. Харцага одтой шарагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ элдэв үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохилтой. Дашнямтай өдөр.