Цаг үеийн мэдээ

2020.07.26 НЯМ ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр 

Үс засуулбал : Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх : 05.21 - 20.36 

Барилдлага : Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 

Суудал : Төмөр 

Аргын тооллын 7 сарын 26. Адъяа гараг. Билгийн тооллын 6. Тэргүүн дагуул одтой цагаан морь өдөр. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр.