Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудсаас суралцагчийн асуусан асуултад бичлэгийн алдаатай бөгөөд ёс зүйгүй хариулт өгсөн мэт постыг эвлүүлэн хийж, цахим орчинд түгээж байгаа нь Боловсрол, шинжлэх ухааны яам төдийгүй боловсролын салбарт ажиллагсдын ажил хэргийн нэр хүндэд халдсан, бүдүүлэг үйлдэл юм.
Тиймээс зургийн программ ашиглан үйлдсэн уг эвлүүлгийг санаатай, санамсаргүй байдлаар түгээхгүй байхыг уриалж байна. Баримт, мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж, хүний эрх, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй, бусдад ач холбогдолтой мэдээллийг түгээгээрэй.