Цаг үеийн мэдээ

2020.07.29 ЛХАГВА ГАРАГ

Зуны адах харагчин хонин сарын нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр 

Үс засуулбал : Эрч хүч ихсэнэ

Наран ургах, шингэх : 05.25 - 20.32

Барилдлага : Идэр 

Шүтэн барилдлага : Тийн мэдэхүй 

Суудал : Уул

Аргын тооллын 7 сарын 29. Буд гараг. Билгийн тооллын 10. Онгоц одтой харагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.