Цаг үеийн мэдээ

2020.07.31 БААСАН ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын найман цагаан мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

Үс засуулбал : Өвчин эмгэг ирнэ 

Наран ургах, шингэх : 05.28 -20.29

Барилдлага : Идэр

Шүтэн барилдлага : Төрөн түгэхүй 

Суудал : Хий

Аргын тооллын 7 сарын 31. Сугар гараг. Билгийн тооллын 12. Гар одтой хөхөгчин гахай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.