Амны хажуу дахь үрчлээс үүсэх шалтгаан
Гоо үзэсгэлэнг гундааж, царай төрхийг үхмэл болгодог амны хажуу талын үрчлээс нь ихэвчлэн инээмсэглэлээс болж үүсдэг байна. Амаа хэт том ангайж инээдэг эсвэл нүүрний хувирал, хөдөлгөөн сайтай хүмүүс наснаасаа эрт үрчлээтэж, арьс нь унжиж эхэлдэг аж. Мөн тогтмол тамхи татдаг хүмүүс ч, тус асуудалтай нүүр тулдаг байна.
Нүүрэн дэхь үрчлээсийг хэрхэн арилгах вэ?
1. Арьсандаа чийгшил, тэжээл сайтар өгч, арчилгааг нэгдүгээрт тавих
2. Нүүрний дасгал хийж, арьсаа чангалах
3. Тамхи татах, амаа том ангайж инээхээр татгалзах
4. Арьсандаа шаардлагатай гэх тэжээлийг өгч, витаминаар тэтгэж байх
5. Нүүрний дасгал хийх
Хуруугаа амны ойролцоо буюу үрчлээс үүссэн хэсэгт байрлуулж, дээш татаж, нүдний ухархайд хүргэнэ. Тэндээс хоёр тийш салж, чихэнд хүрээд, доошилж, хүзүү рүү явуулна.