Энэ сарын 2-4-нд улсын хэмжээнд дөрвөн лабораторид нийтдээ 1823 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Халдвартай иргэн энэ сарын 4-нд Нур-Султан-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор ирсэн, 19 настай эмэгтэй аж.
ХӨСҮТ-т коронавируст халдвартай долоон хүн эмчлүүлж байгаагаас таван хүний биеийн байдал хөнгөн, хоёр нь хүндэвтэр байна. Монгол Улсад коронавирусний 314 дэх тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 307 нь эдгэрч, гэрийн ажиглалтад гурав, сувилалд 10 хүн байгаа бол 294 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.