Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас “Байгууллагын хөгжлийн төлөвлөлт” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр “Цэргийн төв эмнэлэг”-ийн дарга, ерөнхий эмч хурандаа С.Батболд байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтыг танилцууллаа.

Тус эмнэлэг нь:

-       Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн, алба хаагчид, тэдний ар гэр, ахмад дайчид, цэргээс тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадуудад   эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж

-       Улсын хэмжээнд хурц хордлогын яаралтай тусламж

-       Улсын хэмжээнд галт зэвсгийн хөнөөлөөс үүссэн гэмтлийн тусламж, Улаанбаатар хотын хэмжээнд хутга, мэсний үйлчлэлээс үүссэн гэмтлийн тусламж

-       Баянзүрх дүүргийн 8 хороодын болон Батлан хамгаалах салбарын албан хаагчдын гэр бүлд хүүхдийн эмнэлгийн тусламж

-       Цэргийн алба хаагчийн ар гэрт  эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж

-       Баянзүрх, Багахангай дүүргийн иргэдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Одоогоор тусгай дэглэмийн хүрээнд гадаадын улс орнуудаас 70 удаагийн тусгай үүргийн онгоц болон 6 удаагийн газрын татан гаргалтаар ирсэн нийт 800 гаруй иргэнийг хүлээн авчээ. Халдварын батлагдсан болон сэжигтэй 26 иргэнийг илрүүлж, 780 гаруй иргэдэд урьдчилан сэргийлэлт, ажиглалт, тандалт, хяналтыг хийн тусгаарлалтад авч, 300 гаруй иргэд, үйлчлүүлэгчдэд 20 гаруй төрөлжсөн нарийн  мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байна.

Тус эмнэлэг нь цаашид үйлчилгээний чанараа улам сайжруулж, эрсдэлгүй орчин бүрдүүлэн, дэвшилтэт технологид суурилсан, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг тэгш, шуурхай хүргэхийг зорилгоо болгожээ. 

Таны сурталчилгаа