Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Коронавирусын халдварын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал боллоо. Коронавирусээр халдварласан нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцлов. Эдгэрсэн иргэн Сиатл-Улаанбаатарын тусгай онгоцоор 9 дүгээр сарын 2-нд ирсэн, 57 настай эмэгтэй юм. Манай улсад одоогоор ачаа тээврийн 16 жолооч коронавирусээр халдварласан байна.

Тэрбээр “ Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд нийтдээ 1281 хүний сорьцонд шинжилгээ хийсэн. Үүнээс 1280 хүний сорьцод коронавирус илрээгүй бол нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Тус иргэн нь энэ сарын 4-ний өдөр Ултанбулгийн боомтоор орж ирсэн, ОХУ-ын иргэн 36 настай, эрэгтэй, тээврийн жолооч. 2020 оны 9 сарын 21-ний өдөр Сөүл-Улаабаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүнд давтан шинжилгээ, 9 Сарын 17-ны өдөр Хонконг-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 224 хүний давтан шинжилгээ, 9 сарын 16-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, Энхийг сахиулах ажиллагаанд оролцох 213 албан хаагчийн шинжилгээ, 9 сарын 16, 17, 19-ний өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн 99 хүний давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй” гэлээ.

 

Таны сурталчилгаа