Америкийн Корнеллийн их сургуулийн судлаач, эрдэмтдийн багийнхан нэрс жимсэн дээр судалгаа хийсэн байна. Судалгаанаас нэрс жимс нь эмэгтэйчүүдийн булчингийн өсөлт, сэргэлтийг сайжруулдаг нь тогтоогдсон байна. Зургаан долоо хоногийн хугацаанд нэрсийг тодорхой хэмжээгээр, тогтмол хэрэглэсэн, 25-40 насны 20 гаруй эмэгтэйн бие махбодод гарсан өөрчлөлтөд тулгуурлан ийм дүгнэлтэд хүрсэн талаараа эрдэмтэд өгүүлжээ.
Өдөрт хоёр аяга дүүрэн нэрс хэрэглэх нь эрүүл мэндийн ач тустай бөгөөд анхаарах нэг зүйл нь полифенол болон антоцианинаар баялаг хүнсний нэмэлт хэрэглээнээс татгалзах учиртай буюу будагч бодисын агууламжинд анхаарах ёстой ажээ. Нэрс булчингийн холбоосуудын өсөлт, нөхөн сэргээлтийг хариуцдаг эсүүдэд нөлөөлсөн гэдгийг судлаачид онцолсон байна.