Цаг үеийн мэдээ

Улсын аварга шалгаруулах 2020 оны пауэрлифтингийн хэвтээ шахалтын 11 дэх удаагийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр амжилттай оролцож, алт, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тус тэмцээний мастер1-120 кг-ийн жинд 270кг шахаж алтан медаль,  насанд хүрэгчдийн open -120кг жинд 270 кг шахаж хүрэл медалийн эзэн болсон юм.

121096620_3295102290606315_23954938588804367_n.jpg

Хошууч А.Отгонбаяр нь пауэрлифтингийн спортоор долоо дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд улсын болон олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа тамирчин юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа