Цаг үеийн мэдээ

ХОНОГИЙН МЭДЭЭ : Амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 257  дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авсан байна. 

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.11-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2397 дуудлага ирснээс 585 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1375  нь зөвлөгөө мэдээлэл авчээ. 

 ЭХЭМҮТ-д 29 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 373 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 27 мэс засал амралтын өдөр хийгджээ. 

Таны сурталчилгаа