Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул осол, эрсдлийг арилгах, бууруулах зорилгоор 220 граммаар савлагдсан буюу ахуйн хэрэглээний /жижиг газ/ шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж байгаа болон хэрэглэгчдэд дараах сэрэмжлүүлэгийг хүргүүлж байна. Үүнд:
1. Жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах төрөлжсөн тасаг, лангуу байрлуулах боломжтой томоохон зах, худалдааны төвүүдээс бусад хүнс, барааны дэлгүүр /төрөлжсөн тасаг ажиллуулах боломжгүй/ супер маркетуудаар 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалахгүй байх.
2. Шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх.
3. Импортын болон бөөний худалдааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаалах.
4. Монгол хэлээр бичсэн ашиглах, хэрэглэх заавар бүхий савалгаатай шингэрүүлсэн шатдаг хий /220 граммаар савласан/-г зөвхөн худалдаалах. /Гадаад хэл дээр бичигдсэн заавар бүхий бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж ирэхийг зөвшөөрдөггүй/
5. 21 нас хүрээгүй хүнд шингэрүүлсэн шатдаг хий худалдахгүй байх.
6. Хэрэглэгчдэд ахуйн хэрэглээний хийг аюулгүй зөв хэрэглэх зааврыг сайтар танилцуулах.
7. Худалдагч, худалдааны менежерүүдийг 12 сард нэгээс доошгүй удаа шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээний дүрмийн мэдлэг олгох сургалтанд хамруулах.
8. Жижиглэн савалгаатай шингэрүүлсэн шатдаг хийг хийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр /хий алдагдал мэдрэгч дохиолол, тэсрэлтээс хамгаалах хэрэгсэл, агааржуулалт гэх мэт/ тоноглосон ажлын байр, агуулахад хадгалах санамжийн дагуу хадгалах.
9. 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг орон сууцны болон бүх төрлийн барилгын суурийн давхарт хадгалахгүй байх, мөн мэдрэхүйн эрхтэнээр үнэрлэхгүй, зориулалтаас өөр зүйлд ашиглахгүй байхыг анхааруулж байна.