Цаг үеийн мэдээ

 "Лос-Анжелес Лейкерс" баг "Майами" багийг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA, National Basketball Association/ плей-оффын шийдвэрлэх 6 дахь тоглолтод 106:93 онооны харьцаагаар ялж, 2019/20 оны улирлын аварга болжээ. "Лейкерс" 4-2 харьцаатай цувралд ялсан байна.

Тийнхүү "Лейкерс" баг 17 дахь удаагаа NBA-гийн аварга болж байна. Энэ үзүүлэлтээрээ "Лейкерс" “Бостон” багийн дээд амжилтыг давтжээ. Үүний зэрэгцээ "Лейкерс" сүүлийн 10 жилд анх удаа шийдвэрлэх тоглолтод тоглосон бөгөөд энэ улирлаас өмнө тус баг 6 жил плей-оффт шалгарч чадаагүй юм. Плей-оффын тоглолтын явцад "Лейкерс" "Портленд"-г (4-1), "Хьюстон"-г (4-1), "Денвер"-г (4-1) онооны харьцаатайгаар дараалан хожжээ. 

Таны сурталчилгаа