Дорнод аймагт ажиллах үеэрээ шинээр ашиглалтад орж буй Халдвартын эмнэлгийн 20 орыг шинэчилж өгөх, Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй Ангиографи аппаратыг ирэх оны нэгдүгээр улиралдаа багтаан шийдвэрлэж өгөхөөр боллоо.
Ингэснээр зүрх судас, мэдрэлийн гаралтай өвчлөлтэй хүмүүс орон нутагтаа цаг алдалгүй үйлчилгээ авдаг болох, УГТЭ рүү зорих шаардлагагүй болж тус эмнэлгийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой ажээ.