Цаг үеийн мэдээ

Улирлын томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-өөс гадна Баянгол, Багануур болон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд хийлгэх боломжтой болжээ. 

Сайн дурын дархлаажуулалтыг

-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн гуравдугаар байранд 09:00-15:30 цагт, 

-Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 08:30-16:30 цагт

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд Даваа, Лхагва, Баасан гарагт 15:00-18:00 цагт хийх бол Мягмар, Пүрэв гарагт 13:00-18:00 цагт хийх юм.

Мөн зорилтот бүлгийнхэнд өрхийн эрүүл мэндийн төвд 08:30-17:00 цагт дархлаажуулалт хийж буй юм. 

Таны сурталчилгаа