Өчигдөр оройн 22:00 цагийн орчимд МИАТ олон улсын ирэх нислэгийн үеэр АТГ-аас баривчилгаа явуулжээ. Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодномыг дайчлан баривчилсан байна.
Эх сурвалжийн мэдээллээр тэрбээр арав гаруй хоногийн өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Ажиллах хугацаандаа үндэслэлгүй хөрөнгөжсөн, үл хөдлөх болон сүүлийн үеийн RX машин нь ямар орлогоор орж ирсэн нь тодорхойгүй учраас түүнийг баривчилсан аж. Түүнийг иргэд, компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй бөгөөд урьдчилсан байдлаар хахуулийн хэмжээ 200 сая орчим төгрөгөөр яригдаж байгаа юм.