Цаг үеийн мэдээ

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын Б.Бат-Эрдэнэ: Цөмийн аюулгүй байдлыг хангах байгууллагуудын чадавх манай улсад хангалттай байгаа юу. Мэргэшсэн хүний нөөц манай улсад бий юу. Цөмийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд иргэдийн мэдээлэл авах эрхийг хэрхэн хангаж байгаа вэ. Иргэдийн дундах төөрөгдөл энэ асуудалтай холбогддог. Конвенцын хэрэгжилтийг хангах механизм нь ямар байх вэ?

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Франц улстай хийх Ораногийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг ярьж байгаа. Тиймээс холбогдох конвенцуудыг соёрхон батлуулж байгаа. Монгол Улс 10 орчим цөмийн энергитэй холбоотой олон улсын атомын энергийн конвенцуудад нэгдэн орсон байгаа. Нэмээд бид энэ гурван конвенцыг оруулж ирж байгаа. Мөн нэмж оруулж ирэх конвенцууд байгаа.

Манай улсын тухайд Цөмийн энергийн комисс үйл ажиллагаа явуулдаг. Тус комисс дэргэдээ ажлын албатай. Ажлын алба 33 хүний бүрэлдэхүүнтэй. Мон-Атом гээд төрийн өмчит компани, Эрдэнэс Монгол нэгдлийн дор ажилладаг. Чадавхын хувьд олон улсын атомын энергийн агентлагтайгаа нягт хамтарч ажиллаж, өөрсдийн байгаа боловсон хүчин, төсөв санхүүгийн хүрээнд үйл ажиллагаагаа боломжийн явуулж байгаа. Цөмийн энергийн агентлаг өмнө нь үйл ажиллагаагаа явуулж байгаад 2014 онд татан буугдаад ажлын албатайгаар ажиллаж байгаа. Цөмийн энергийн байгууллагаа өргөтгөж, агентлагийн түвшинд болгоно. Манайд бэлтгэгдсэн боловсон хүчингүүд байна, ОУ-ын атомын энергийн агентлаг болон ОХУ-д мэргэжилтнүүдээ бэлтгэдэг. МУИС-д мөн 30-аад хүүхэд энэ талаар суралцаж байгаа. Гэвч боловсон хүчний асуудал бусад салбарын адил хүндэвтэр байгаа.

Төсөв санхүүгийн асуудлууд байна. Иргэдэд энэ талаарх мэдээллийг өгч, мэдлэгжүүлнэ. Конвенцын хэрэгжилтийг хангаад явна. Цөмийн энергийн комисс, салбарын яамаар хангана.

Таны сурталчилгаа