Нийслэлийн Засаг даргын 2020 оны A/1115 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд Хугацаат цэргийн албаны татлагыг 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн цэрэг татлагаар орох залуучуудад цэргийн зарлан дуудах мэдэгдэл бичиж тарааснаас 95 хувь хүргэгдсэн байна. Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг барим бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.
Батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх, цэргийн жинхэнэ албанд татах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах бэлтгэл ажлыг хангасан байна.
Дүүргүүдийн цэрэг татлагын байр БГД- "Оюуны ундраа" цогцолбор сургууль (96-р сургууль)
БЗД- Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
СБД- Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
СХД- "Ирээдүй" цогцолбор сургууль (83-р сургууль)
ХУД- Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
ЧД-Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
Налайх-МСҮТ
Багануур- "Гүн галуут" цогцолбор сургууль
Багахангай- "Хангай" цогцолбор сургуульд тус тус явагдана.