Цаг үеийн мэдээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт салхины хүч  эрс нэмэгдэж ѳндѳр эрсдэлтэй болж байгаа тул тус сумын хэмжээнд ѳнѳѳдрийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэрийг орон нутгийн онцгой комиссоос гаргалаа.

Тус шийдвэрийн дагуу ЕБС-ийн үдээс хойших ээлжүүд хичээллэхгүй бөгөөд цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар зѳвхѳн эцэг эхчүүдэд хүлээлгэж ѳгч байгаа аж. Мөн иргэдийг хол ойр явахгүй байхыг, аян замд явж байгаа иргэд, малчдыг болгоомжтой сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Мөн  Цогт-овоо, Булган, Гурвантэс, Манлай, Мандал-овоо, Ноён, Хүрмэн, Цогтцэций сумдад салхи 16-18 м/с хүчтэй салхи болон шороон шуургатай байна. Даланзадгадад салхи 13 м/с байна 11 цагаас хойш салхины хүч нэмэгдэж аюулын түвшинд хүрэх төлөвтэй байна.

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа ойрхон бэлчээрлүүлэх, малтайгаа уруудах, төөрөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, жолооч нар хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, айл өрхүүд тог цахилгааны аюулгүй байдлыг хангаж болзошгүй Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулсан байна.

Таны сурталчилгаа