Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас  нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  Үйлдвэрийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтанд 124 объектоос 89 байгууллагыг хамруулж, гал түймэр гарч болзошгүй 435 зөрчил илрүүлэн газар дээр нь 62 зөрчлийг арилгуулсан байна.

Бусад зөрчлийг арилгуулахаар Улсын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага 66, мэдэгдэл 14, танилцуулга 2 нийт 82 эрх зүйн бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллалаа.

Шалгалтын явцад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн  хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 12 хуулийн этгээдэд 25 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээг оногдуулж, гурван хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа