Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн “Голын-Улаан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т/Тус сумын нутгаар 10 сарын 19-ний өдрийн 18:00 цагаас эхлэн цас орж, салхины хурд 20 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас малчин Б /40 настай, эмэгтэй/ явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 20-ны өдрийн 00:12 цагт сумын Засаг даргын Тамгын газар хүлээн авч ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 02:20 цагт гэрээс урд зүгт 40 км тус багийн “Сүүлийн-Улаан” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Мөн Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн “Пагваан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т, аймгийн төвөөс урд зүгт 100 км-т/ Тус сумын нутгаар 10 сарын 19-ний өдрийн 18:00 цагаас эхлэн цас орж, салхины хурд 20 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас малчин Б /50 настай, эрэгтэй/, Б /45 настай, эмэгтэй/ нар мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 20-ны өдрийн 00:12 цагт сумын Засаг даргын Тамгын газарт хүлээн авч тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 05:10 цагт гэрээс нь урд зүгт 3 км-т тус багийн “Пагваан гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн “Хуримтын-Эх” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ Тус сумын нутгаар 10 сарын 19-ний өдрийн 20:00 цагаас эхлэн цас орж, салхины хурд 10-12 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас Шилүүстэй сумын харьяат малчин С /64 настай, эрэгтэй/ мориор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10 сарын 20-ны өдрийн 00:20 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч ажилтнууд, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж : ОБЕГ