Цаг үеийн мэдээ

Арьс ширний үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэлийн чанарын шаардлага хангасан түүхий эд бэлтгэх, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлж нутагшуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагааг сайжруулсан “Мон-Ирээдүй”, ХХК  “Best shoes”ХХК ,  “Дархан Нэхий” ХК-нд өнөөдөр   "ISO 9001-2015 олон улсын чанарын удирдлагын тогтолцоо” стандартын гэрчилгээг ХХААХҮ-ийн яаманд гардууллаа.  

Энэхүү арга хэмжээнд ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга М.Дондогдорж, ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төслийн зохицуулагч Т.Энхжаргал, “Мон-Ирээдүй” ХХК, “Best shoes”  “Дархан нэхий” компанийн удирдлагууд болон хамт олон оролцлоо. 

Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах арьс ширний үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хог хаягдал, дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт” төслийн  нэг хэсэг болох Хөдөө аж ахуйн Нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд хувийн хэвшлийн идэвхи санаачилга, төслийн дэмжлэгтэйгээр ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог арьс шир боловсруулах үйлдвэрт нэвтрүүлж олон улсын түвшинд хүргэхийн тулд 6 сарын турш шаардлагатай сургалт, зөвлөгөө өгч, мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэн бүх ажилтан ажиллагсдыг хамруулсан ба “Мон-Ирээдүй” ХХК арьс шир боловсруулах үйлдвэр, “Best shoes” ХХК гутлын үйлдвэр, “Дархан нэхий” ХК нэхий, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн удирдлага, ажилтнууд бүгд идэвхи санаачлагатай оролцож ажилласны үр дүнд олон улсын түвшинд олон улсын чанарын удирдлагын тогтолцоо (ISO 9001:2015), үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP) нэвтрүүллээ.

 

Таны сурталчилгаа