Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхэт багийн “Байшинтын дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ Дархан-Уул аймгийн Дархан сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд “Нэмэн” ХХК-ийн 31 тонн шатахууныг тээвэрлэж явсан иргэн Ц-ийн эзэмшлийн “Норд бенз-НД1310” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10 сарын 21-ний өдрийн 09:05 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 15 км зам туулан 09:20 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраажээ. Мөн тухайн шатахуун тээвэрлэж явсан автомашинд Мөрөн сумаас Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн “Марк-Экс-зио” загварын суудлын автомашин мөргүүлсэнээр автозамын хажуу руу онхолдож тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын харьяат иргэн Х/43 настай, эмэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсан тул Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 15 км замыг туулан 09:38 цагт очиж, тухайн иргэнийг эсэн мэнд гаргаж Эмнэлэгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж : ОБЕГ

Таны сурталчилгаа