Цаг үеийн мэдээ

Хүчтэй салхи шуурганы үеэр Завхан аймагт гурав, Дундговь аймагт 25, Өвөрхангай аймагт тав, Өмнөговь аймагт гурав, нийт 36 иргэн малдаа яваад төөрсөн, сураггүй болсон тухай дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Малчдыг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Мөн нийслэлийн Чингэлтэй дүүрэгт самар түүж явсан гурван иргэний нэг нь төөрч сураггүй алга болсон байна. Алга болсон иргэн Батсүмбэр сумын айлд эсэн мэнд очжээ.

Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн орон нутгийн замд гарсан ослын улмаас зорчигч 23 настайн эмэгтэйн амь нас хохирсон байна.

 

Таны сурталчилгаа