Цаг үеийн мэдээ

2020 оны 10 дугаар сарын 21-ний өглөө Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Байшинт гэдэг газарт “Нэмэн” ХХК-ийн 25 тонн дизель түлш тээвэрлэж явсан авто машин осолджээ. Ослын газарт Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны болон Хэмжил зүй, Эрүүл ахуй халдвар хамгаалал, Эрчим хүч, Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ослын нөхцөл байдалд хяналт шалгалт хийн ажиллалаа. Хяналт шалгалтаар ослын улмаас 3000 литр түлш асгарч 0.2 га буюу 2000м2 талбай бүхий хөрсийг бохирдуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хөрсний бохирдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Эх сурвалж : Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар

Таны сурталчилгаа