Циркчдийн анхны бөгөөд эцсийн зогсоол болсон хуучин циркийн барилга нь 2015 онд галд өртөж, улмаар МХЕГ-аас ашиглаж болохгүй хэмээн аагталсан байдаг. Улмаар Монгол улсын Консерваторын Бүжиг циркийн сургуулийн Циркийн тэнхимийн сурагчид майхан циркт бэлтгэл хийж байжээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор асар майханд хүүхдүүд бэлтгэл хийх боломжгүй болжээ. Тиймээс Циркчид дараах хоёр шаардлагыг Соёлын яам, Засгийн газарт хүргүүлсэн байна.
1. Монгол Улсын Консерваторын хашаанд байгаа газар дээр хийлгэсэн зураг төслийн дагуу Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөх
2. Циркчдийн соёлын өв болсон Хуучин циркийн барилгыг шинэчлэн ордон барьж өгнө үү гэжээ.
Мөн Монголын Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, МУСТА Т.Буд : "Дээрх шаардлага нь амин чухал асуудал учраас Монгол улсын Засгийн газар хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн бүх орнуудаас манай циркчдийн амжилт, ур чадвар гуравдугаарт бичигддэг. Байрлах байрыг нь бэлдээд өгвөл тэргүүн байр луу бид зүтгэх болно. Одоо бидэнд айх зүйл алга. Энд байгаа бүх хүүхдүүд дэлхийн одууд болох болно. Зарим нь дэлхийн рекордыг хэдийн эвдсэн. Бид цаашид тэмцэж шаардлагаа хүргүүлсээр байх болно. Манай улс шиг урлаг соёл руугаа нулимдаг, тоодоггүй улс орон алга" гэв.