Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Соёлын Яам, Монголын Номын Сангуудын Консорциум, Дотоод хэргийн их сургуультай хамтран Номын санч-мэдээллийн ажилтнуудын “library update-2020” улсын YII зөвлөгөөнийг 2020 оны 10 сарын 23- ны өдөр ДХИС-ийн Төв номын санд зохион байгуулж байна. 

“library update-2020” улсын YII зөвлөгөөний нээлтэд Соёлын Яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат,Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Дотоод хэргийн их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал, доктор(Ph.D), цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар нар оролцож, үг хэлэв.

Монголын Номын Сангуудын Консорциум нь байгуулагдсан цагаасаа эхлэн номын сангийн салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг дэмжих, шинэ мэдээллээр хангах, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг идэвхтэй явуулсаар ирсэн.

Дотоод хэргийн их сургуулийн төв номын сан нь 2020 онд шинэ байранд орж,  орчин цагийн номын сангийн шинэлэг хэв маяг бүрдсэн,  “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага”/МNS 5742:2007/ стандартад нийцсэн, уншигч-үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан орчныг бүрдүүлээд байгаа юм.

Уг арга хэмжээнд Монголын нийтийн номын сан болон их, дээд сургуулиуд, ЕБС-дын номын сан мэдээллийн ажилтнууд оролцож байна.

Таны сурталчилгаа