Хөвсгөл аймгийн хэмжээнд ажиллаж байсан 32 постоос 27-г татан буулгаж өнөөдрийн байдлаар 5 хяналтын пост ажиллаж байна. Тус аймгийн нутаг дэвсгэрт Тариалан сумын Намнангийн ар, Рашаант сум, Цэцэрлэг сум, Жаргалант сум, Хот хоорондын буюу Хүндэтгэлийн хаалганы гэсэн 5 цэгт хяналтын пост ажиллаж байна.
Тус аймагт коронавирусний өвчлөл бүртгэгдээгүй учраас тус аймгаас бусад аймаг руу зорчих иргэд шинжилгээ өгөх шаардлагагүй, асуумж судалгааг үнэн зөв бөглөх ёстой ажээ.