Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Баруун түрүүн товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид  24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗДТГ

 

Таны сурталчилгаа