Арванхоёрдугаар сарын 3-ны шөнийн 02:30 цагийн орчим ХУД-ийн 1-р хороо Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүрний гэрлийн шон, бетон хашлагыг мөргөсөн осол гарчээ. Тус автомашиныг барьж явсан жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд хурдаа тохируулж яваагүйн улмаас осол гаргасан байна.
Хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна хэмээн ТЦА-аас мэдээллээ.