ЭМЯ-наас өнөөдөр /2020.12.03/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : " Нийт 16 599 хүнд PCR шинжилгээ хийлээ. Манай улсад 7 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 819 боллоо.
Улаанбаатар хотод 1 тохиолдол шинээр бүртгэгдэж 91 тохиолдол
Сэлэнгэ- 6 тохиолдол шинээр бүртгэгдэж 189
Говьсүмбэр , Орхон аймаг, Дорноговь, Дархан-Уул, Архангай аймагт шинээр халдвар илрээгүй" гэв.