МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлын 21 тоот тогтоолоор баталсан Сонгон шалгаруулалтын журмын дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цаг хүртэл Ажлын хэсэг хүлээн авав.
Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор А.Энхтуул, С.Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш.Отгон-Өлзий, Н.Болормаа, Р.Гандиймаа, А.Бүрэнбаатар, Э.Дагиймаа, Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Д.Хажидмаа, Т.Бат-Оргил, Б.Цондовдорж, Г.Гэрэл, Б.Эрдэнэбаатар, Тү.Батзориг, То.Батзориг нарын нийт 17 нэр дэвшигч материалаа ирүүллээ.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 17 нэр дэвшигчийн материалын бүрдлийг нягтлан шалгаад нэр дэвшигч бүрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ярилцлагад оролцуулахаар шийдвэрлэв. Ярилцлагад орох цагийн хуваарийг нэр дэвшигчдийн материал ирүүлсэн дарааллаар хуваарилав.
Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ярилцлагын өдөр хүртэл битүүмжилсэн болно.
д/д |
Овог нэрс |
Он сар өдөр |
Цаг |
1 |
А. Энхтуул |
2020 -12-08 |
10: 00 |
2 |
С. Адьяасүрэн |
2020- 12- 08 |
11:00 |
3 |
М. Амарбаяр |
2020- 12- 08 |
12:00 |
4 |
Ш. Отгон- Өлзий |
2020- 12- 08 |
13:00 |
5 |
Н. Болормаа |
2020- 12- 08 |
15:00 |
6 |
Р. Гандиймаа |
2020- 12- 08 |
16:00 |
7 |
А. Бүрэнбаатар |
2020- 12- 08 |
17:00 |
8 |
Э. Дагиймаа |
2020- 12- 08 |
18:00 |
9 |
Н. Дэмбэрэл |
2020- 12-08 |
19:00 |
10 |
С. Баярмөнх |
2020- 12-09 |
10:00 |
11 |
Д. Хажидмаа |
2020- 12 -09 |
11:00 |
12 |
Т. Бат-Оргил |
2020- 12- 09 |
12:00 |
13 |
Б. Цондовдорж |
2020- 12- 09 |
13:00 |
14 |
Г. Гэрэл |
2020- 12- 09 |
15:00 |
15 |
Б. Эрдэнэбаатар |
2020- 12- 09 |
16:00 |
16 |
Тү. Батзориг |
2020- 12- 09 |
17:00 |
17 |
То. Батзориг |
2020- 12-09 |
18:00 |
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн Ажлын хэсэг
Эх сурвалж-MNB