Барилгын салбарт улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд бүтээн байгуулалтын 824 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед “Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрийн үйл ажиллагаа”-г энэ сарын нэгнээс эхлэн нээх болсноор 21 аймагт 56 үйлдвэрийн 1232 ажилтан, Улаанбаатар хотод 44 үйлдвэрийн 993 ажилтан буюу 100 үйлдвэрийн 2225 ажилтан албан хаагч ажиллаж эхэлжээ.
Улсын төсвийн хөрөнгөөр 2020 санхүүжих 691 төсөл үйл ажиллагааны 546,3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсвийн тухай хуульд 824 төсөл, үйл ажиллагааны 850,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр тусгав.
Дээрх 824 төсөл үйл ажиллагааны 516 буюу 63 хувь нь он дамжин санхүүжих төсөл. Үүнээс харахад 2020 онд 691 шинээр тусгасан бол 2021 онд 308 болж, улсын төсвийн хөрөнгө оруулалт буурчээ.
Барилгын салбарт одоогоор барилга угсралтын 5045, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 724, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх 182, барилгын материалын үйлдвэрлэлийн 532 аж ахуйн нэгж буюу нийт 6483 аж ахуйн нэгж, байгаагаас 73,700 ажилчид ажиллаж байна.