Өнгөрөгч аравдугаар сард болж өндөрлөсөн орон нутгийн сонгуульд АН есөн аймаг, нэг дүүргийн ИТХ-д олонх болж, ялалт байгуулсан байдаг.
Ингэснээр ирэх дөрвөн жилд тус аймаг, дүүргүүдийг АН удирдана гэсэн үг. Эдгээр есөн аймгийн нэг нь Хөвсгөл аймаг, улмаар тус аймгийн ИТХ болж, аймгийн засаг даргад Ш.Идэрбаясгаланг батлуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байна. Гэтэл тэрээр Ш.Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн засаг даргаар батламжлахаас татгалзсан байна.
Харин өчигдөр буюу 2020.12.03-ний өдрийн Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдаан дээр Ш.Идэрбаясгалан Монгол улсын Ерөнхий сайд хоёр дахь удаагаа буцаавал дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит 2-р хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг даргад 2 дахь удаагаа нэр дэвшүүлээд байгаа юм.