Цаг үеийн мэдээ

НҮБ-ын ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12-р сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж ирсэн уламжлалтай. 

Манай гариг дээр нэг тэрбум гаруй хүн хөгжлийн ямар нэг бэрхшээлтэй амьдарч байна. ДЭМБ-ын судалгаанаас үзвэл 15-аас дээш насны үйл ажиллагааны ноцтой 3 алдагдалтай 110-190 сая (2,2-3,8 хувь) хүн байгаа аж . Түүнчлэн 15 хүртэлх насны 20 хүүхэд тутмын нэг нь буюу 93 сая орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна .

Монгол улсын хүн амын 3.3 хувь, үүний 43.3 хувь төрөлхийн, 56.7 хувь нь олдмол бэрхшээлтэй иргэд байна.

6+ насны 83.9 хувь нь боловсролтой, 16.1 хувь нь боловсрол эзэмшээгүй.

15+насны 68.4 хувь хөдөлмөр эрхлээгүй, 31.6 хувь хөдөлмөр эрхлэгч байна.

Таны сурталчилгаа