Цаг үеийн мэдээ

Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй "Call" кинонд Пак Шин Хе, Жон Жон Сэ нар гол дүрд нь тоглосон бөгөөд найруулагчаар Lee Chung-hyun ажиллажээ. 2020 оны 11-р сарын 27-нд Netflix дээр тавигдсан байна. 

Ерөнхий найруулагч Lee Chung-hyun гэж хэн бэ?

"Call" киноны ерөнхий найруулагч Lee Chung-hyun өдгөө 30 настай авъяаслаг зохиолч, найруулагч ба Өмнөд Солонгосын кино сонирхогчдын дунд үлгэр жишээ болж, олны хүндэтгэл, талархлыг хүлээгээд байгаа юм.

Мөн тус найруулагчийн бүтээсэн "Bargain" богино хэмжээний кино ч мөн олон улсад хүлээн зөвшөөрөгджээ.

Тэрбээр өнгөт зураач Ванесса Тэйлортой хамтран ажиллаж, янз бүрийн дүр төрх, цаг хугацааны эрс ялгаатай байдлыг харуулж чадсан байна.

Найруулагч Lee Chung-hyun "Энэхүү кино нь эхлэлээс төгсгөл хүртэл гэнэтийн эргэлт, үйл явдлаар дүүрэн. Жүжигчдийн хувцаснаас авхуулаад орон зай, гэрэлтүүлэг гээд бүхий л зүйл дээр төвлөрч ажилласан нь үзэгчдэд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Таны сурталчилгаа