Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 2020.11.15-12.01-ны өдрүүдэд нийт 5694 объектод хяналт шалгалт хийгээд байна.
Үүнээс хүнсний худалдааны газар-5417 буюу 95.2 хувийг, хүнсний үйлдвэр цех-277 буюу 37 хувийг хамруулсан. Хяналт шалгалтад хамрагдсан газруудаас 1285 нь үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн бүртгэл хөтөлдөггүй, 73 нь амны хаалт тогтмол хэрэглээгүй, 1125 нь үйлчлүүлэгчдийн хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй,161 нь гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим алдагдсан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалсан, 709 нь ажлын байрны угаалга цэвэрлэгээ болон ариутгалын бодисын баталгаажилтгүй, шинжилгээнд хамруулаагүй байна. Түгээлт, борлуулалт хийж байгаа газруудын 153 нь түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, угааж халдваргүйтгэл хийгээгүй, хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй, 849 нь үйлчлүүлэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, ариун цэврийн өрөөгүй байна.
Чингэлтэй дүүргийн ААЦОО ХХК-ийн Очирваань,Ержай ХХК, Баянгол дүүргийн Хос барс экологи ХХК-ийн Бирс маркет, Хулан уул ХХК-ийн Эпис, Хишиг долгор ХХК-ийн Чика , Ширээ зээрд ХХК-ийн Сүүтэй, Хан-Уул дүүргийн Чандмань импекс ХХК,Хэрна ХХК, Смайл ХХК-ийн Смайл, Сонгинохайрхан дүүргийн Тэнгэрийн мөнгөн зоос ХХК,Хонгор халиу ХХК ,Сити март ХХК,Сүхбаатар дүүргийн Үлэмж Гросерс ХХК,Сэнтрал экспресс си ви эс ХХК, Баянзүрх дүүргийн Цолмон бадрах ХХК- /г.м/ нийт 147 аж ахуйн нэгж, иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 321 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар