Цаг үеийн мэдээ

Коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоосонтой холбогдуулан Улаанбаатар хотод гацсан иргэдийг татан авах ажлыг шуурхай явуулж байна.

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Далантүрүү, Адаргана, Гашууны голын постуудад эрүүл ахуйн байцаагч нарыг 24 цагаар ажиллуулж Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж байгаа зорчигчдоос асуумж авч, халуун хэмжин, тээврийн хэрэгсэлд Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд халдваргүйжүүлэлт хийж байгаа аж. Одоогоор 258 зорчигчийн 4650 кг ачаанд халдваргүйжүүлэлт хийгээд байна. Тэрчлэн 9 автобусны 270 мкв талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Голомттой бүсээс ирж буй иргэдийн хувьд 14 хоног гэрийн тусгаарлалтад байна. Энэ хүрээнд аймгийн мэргэжлийн албадын зүгээс хотоос ирсэн иргэний гэрийн гадна тусгаарлах наалтыг нааж гэрээсээ гарахгүй байх, гэртээ байх үед халдвар хамгааллыг сайтар сахих талаар зөвлөмж мэдээлэл өгч байна.

 

Таны сурталчилгаа