УОК-ын Шуурхай штабын Ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-ны өдрүүдэд PCR шинжилгээ хийлгэсэн иргэдийг шинжилгээний хариу шаардахгүйгээр хотоос гаргахаар болжээ.
Учир нь иргэдийн шинжилгээний хариу товчоодын хяналтын багт очсон байгаа тул иргэний үнэмлэхээр нь тулгаж хотоос гаргах аж.